04.27

Британийн хамгийн баян дуучнаар Пол Маккартни тодров

Их Британичууд урлагийн хамгийн баян алдартнуудаа Лондон хотноо жил бүр тодруулдаг билээ. Энэ жилийн жагсаалтыг “Ливерпүлийн дөрвөл”-ийн нэг Пол Маккартни тэргүүлжээ. Тэрбээр 72 настай ч 30 сая ам.долларын орлоготой ажиллаж, Их Британийн урлагийн алдартнуудыг ардаа орхисон байна. Пол Маккартни 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ. Пол Маккартнийн дараа хөгжмийн зохиолч Эндрю Ллойд (975 сая ам.доллар), “U2” хамтлаг (646 сая ам.доллар), дуучин Элтон Жон (405 сая ам.доллар), рок хөгжимчин Мик Жаггер (337сая ам.доллар) нарын нэр бичигджээ.

Х.ЗАЯА