12.14

Ардын жүжигчин ээжийн бахархалт хүү

Залуу жүжигчин Б.Тамир МУСТА О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа нарын хүү гэдгийг хүмүүс андахгүй. Тэрбээр нэг хэсэг театрт ажиллаж байсан ч гарсан байна. Харин Ардын жүжигчин С.Сарантуяа хүүгийнхээ тухайд, "Улайм цайм цагаан арьстай хүнийг “Чи хар арьстай шүү дээ” гээд яриад байвал хүн үгүй гэдгээ батлахын тулд хичээнэ шүү дээ. Түүнтэй ижилхэн хүмүүс хүүг минь өөрөөр ярьж, буруугаар хэлээд байхаар “Үгүй” гэдгийг нь батлахын тулд хичээж, хурцлагддаг юм байна. Миний хүү их хөдөлмөрч. Ямар нэгэн зүйл хийгээд л яваад байдаг юм. Хамтлаг байгуулж дуулаад, найзуудтайгаа продакшн нээж, дараа нь театрын жүжигчин болсон. Одоо кинонд тоглож, зохион бичиж, найруулж байна. Урлагт ийм хөдөлмөрч хүмүүс их хэрэгтэй байдаг. Би хүүгээрээ их бахархдаг" хэмээн ярьжээ.