Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жэймс найруулагч Антуан Фукуа, бизнесмэн Мэверик Картер нарын хамтаар НВО телевизийн сувгаар гарах Мохаммед Алигийн тухай өгүүлсэн олон ангит баримтат киноны гүйцэтгэх продюсерээр ажиллах болжээ. Домогт ширэн бээлийтэн энэ оны зургаадугаар сарын 03-ны өдөр 74 насандаа хорвоог орхисон билээ. Өнгөрсөн сард Жэймс дэлхийн хамгийн нэр алдартай тамирчны гэгээн дурсгалд зориулсан үзэсгэлэнг гаргахад зориулж 2,5 сая доллар хандивласан юм.