Дуучин Селена Гомез “Marie claire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жастин Бибертэй эргэн нийлэхийг хүсэхгүй байгаагаа дурджээ. Тэрбээр "Намайг шаналгаж, зовоодог маш олон сэтгэлийн шарх бий. Тэдний дунд Биберээс салсан түүх хүртэл багтаж байгаа. Салалтын дараа хэцүүхэн байсан ч найз нөхдийнхөө ачаар энэ бүх бэрхшээлийг даван гарсан. Зүгээр л хайртай хүнээсээ салсан охид, бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгөхийн тулд би сэтгэлийн шархаа хэрхэн даван туулсан талаараа өгүүлэхийн хүссэн юм. Нэг хүн ч гэсэн миний зөвлөгөөг аваасай гэх үүднээс үүнийг ярьдаг" гэсэн байна. Мөн "Бибер эхний алхмыг хийвэл дахин нийлэх бодол байна уу?" гэх асуултад "Хоёр дахь боломж гэж үгүй" хэмээн хариулжээ.