12.15

О.Энх-Эрдэнэ 100 саяа сурахад зарцуулна

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэд шагналын 100 сая төгрөгийг "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат албан ёсоор гардуулан өгсөн билээ. Тэгвэл энэ удаагийн шоуны ялагч маань 100 саяа хэрхэн зарцуулахаа ярьжээ. Тэрбээр "Би дуучин болохыг маш их хүсдэг. Энэ шоунд ороод ялагч болсон нь миний энэ хүслийг улам бадраасан. Энэ чиглэлээрээ сурахдаа зарцуулна гэж бодож байна" хэмээсэн байна.