Манай улс 2013 онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр архи хэтрүүлэн хэрэглсэн этгээдүүдийг дүүргийн эмнэлгүүдэд хүргэх болсон. Энэ байдлаа дэлхийн жишигээр хэмээн тайлбарлах болсон ч манай улсын хувьд согтуучуудаа өвчтөнгүүдтэйгээ нийлүүлж байлгана гэдэг араасаа олон асуудлыг дагуулж эхлэсэн юм.
Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргасан уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба өөрчилөхөөр албан бичгийн хууль зүйн яаманд илгээсэн. Тиймээс энэ асуудлын талаар Эрүүл мэнд, спортын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Уг асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж хуулиндаа өөрчлөлт орно. Ер нь бол согтуу хүмүүс эргээд эрүүлжүүлэх байр руу очихоор болж байгаа" гэсэн хариултыг өглөө. Одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд Хууль зүйн яам шинэ хуулийн төсөл дээрээ ажиллаж байгаа аж.