МУГЖ Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө” Live тоглолт гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдох гэж байна. Энэ удаагийн тоглолт түүний уран бүтээлээ туурвисны 30 жилийн ойгоор болж буйгаараа ихээхэн онцлогтой аж.
Поп хатагтай “Мөнгөн шөнө” тоглолтдоо үе үеийн хит дуунуудаасаа дуулах бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байх гэнэ. Шинэ жилийн баяраа найз нөхөд, хамт олноороо мартагдашгүй тэмдэглэхийг хүсвэл “Мөнгөн шөнө”-ийг зориорой.
Тоглолт ирэх ням гараг буюу энэ сарын 18-нд 17:00 цагаас "Централ Тауэр"-ын “Монет” ресторанд болно.