“Miss World-2016” тэмцээн АНУ-д боллоо. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилт үзүүлэв. Мөн тэрбээр үзэгчдээс хамгийн их санал авсан гоо бүсгүйгээр өргөмжлөгдөв. Тэрбээр мисс авьяасын үзүүлбэрт түрүүлж, танилцуулга нь хамгийн шилдгээр шалгарсан билээ.