Энэ нь эртний Энэтхэгийн уламжлалт арга юм. Куркума буюу турмерик нь арьсыг зөөлрүүлж, чангалах үйлчилгээтэйгээс гадна сэвх, толбыг давхар арилгадаг байна. Маск бэлтгэхэд танд шинэ ургацын куркума, бүлээн ус, зөгийн бал, тараг зэрэг хэрэг болно. Нэг халбага нунтаг куркума, нэг халбага зөгийн бал, нэг халбага тараг зэргийг нэг халбага нимбэгний шүүс, эсвэл бүлээн усаар зуурч бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ жигд түрхэж, 20 минут байлгах ёстой юм. Та үүнийг сарын турш долоо хоногт нэг удаа түрхэж, хэрэглээрэй.