Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ болон Монгол, Болгарын Соёлын хамтын ажиллагааны төв хамтран 18 дугаар сургуулийн өмнө “Кирилл үсэг” хөшөөний шав тавих ёслол болов.
Хөшөөний шав тавих ёслолын ажиллагааг хаврын адаг сарын өлзий дэмбэрэлтэй сайн өдрийг сонгон ийнхүү хийв. Уг хөшөөг ирэх сарын 05-нд барьж дуусгаад албан ёсны нээлтийг хийх юм байна. Кирилл үсэг нь анх Болгар улсаас үүсэлтэй. Кирилл үсгийг бичиг соёлдоо нэвтрүүлэн хэрэглэх болсноор Монголчуудын дөрвөн үе дэлхийн соёл иргэншилтэй танилцахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.