Лив Тайлер нөхөр Дэйв Гарднер болон хүүхдүүдийнхээ хамтаар цас мөсний орон Лапландыг зорьж, Санта Клауст бараалхсан байна. Гэр бүлийнхээ аз жаргалтай зургийг Дэйв нийгмийн сүлжээний хуудсандаа оруулжээ. Зургийнхаа дор "Зул сарын баярын мэндийг хүргэе" гэж бичсэн байна.