Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт шалгарсан “Мoon dance” хамтлаг ирэх 2017 онд тайлан тоглолтоо хийхээр болжээ. Дэлхийн бүжгийн тэмцээнд европын орнуудаас гадна Азийн орнуудаа төлөөлж Монголын “Мoon dance” хамтлаг оролцсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний дөрвөн байрыг ОХУ-ын хоёр, Герман улсын хоёр баг эзэлсэн бөгөөд улсынхаа дарааллаар Монгол Улс гуравдугаар байрт шалгарч чадсан юм. Дашрамд дурдахад, “Мoon dance” хамтлаг саяхан өндөрлөсөн “Авъяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон ч финалын наймд шалгарч үлдээгүй билээ.