12.26

Д.Отгондалай, Д.Сумъяа нар оны шилдгийн шилдэг тамирчин болов

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно 2016” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 23-нд болж өндөрлөлөө. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн.
Үүнээс энэ оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ боксчин Д.Отгондалай тодорлоо. Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. ОУХМ Д.Отгондалай Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар нийтдээ 211 оноо авсан байна. Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нар шалгарав. Улмаар энэ оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяаг нэрлэлээ. Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. МУГТЖ Д.Сумъяа Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар нийтдээ 204 оноо авсан байна. Мөн шилдэг эмэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг, дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг нар тодров.