"Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлсөн А.Баярцэцэгийг гадаад найз залуутай хэмээн сошиалаар гоочлох болсон. Тэгвэл мисс бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Бусдын чиний тухай юу гэж бодох бодол чиний хэн байхыг тодорхойлох учиргүй. Бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчилж өөр хүний дүр эсгэх хэрэггүй. Өөрийгөө байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Амьдрал гоё шүү" хэмээн бичжээ. Магадгүй тэрбээр өөрийнх нь талаарх элдэв цуурхалд энэ хариултыг өгсөн байж ч болох. Дашрамд дурдахад, А.Баярцэцэг АНУ-д байгаа бөгөөд ирэх сард Монголдоо ирэх аж.