Уран бүтээлийн гараагаа “Х ТҮЦ” продакшнаас эхэлж, өдгөө дэлгэцийн урлагт өөрийгөө сорьж яваа жүжигчин Б.Хулан эсрэг дүрд тоглохыг хүсдэг гэнэ шүү. Тэрбээр "Хийгээд үзчихвэл сонин юм болов уу гэсэн үйлдлүүд байдаг л юм. Харамсалтай нь, найруулагч нар надад ихэнхдээ л их даруухан, эмэгтэйлэг дүр оноодог болохоор хийж үзээгүй л байна.
Эсрэг талын дүрд л тоглож үзмээр байна. Их зэвүүн, наанаа гэмгүй царайлчихаад хор найруулж явдаг хүмүүс байдаг даа. Тийм л хэмнэлтэй, их хувиралт шаардсан дүрд тогломоор байна. Тийм дүр жүжигчний уран чадварыг товойлгоно шүү дээ" хэмээн ярьжээ. Тун удахгүй найруулагчид жүжигчин бүсгүйд эсрэг дүр санал болгох биз ээ.