Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг. Энэ нь хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байдаг.
Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн 1-р сарын 1-нээс 31-ний хүртэлх хугацаанд таарч байгаа учир оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх 2017 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд орохгүй аж. Энэ хугацаанд мөнгөө төлөөд үйлчлүүлэх болж байна. Харин 2017 оны 02-р сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчино гэж Улаанбаатар Смарт Картаас мэдээллээ.
Харин 2017 оны 02-р сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчих юм байна.