“Шинэ үе” продакшнаас түр чөлөө авсан нэрийдлээр бүр мөсөн өрх тусгаарласан жүжигчин Г.Ундармаа хэсэг уран бүтээлчидтэй хамтарч кино хийж, өөрийгөө хэр чадвартай вэ гэдгээ сорьж эхлээд байна.
Хамтлагийнхаа ахлагчтай мөнгө төгрөгийн асуудлаас болж тусдаа гарсан гэх яриаг үгүйсгэсэн тэрээр өөрийн гэсэн уран бүтээл гаргахаар зүрх сэтгэл шулуудаж, жүжигчнээс бус кино урлагт урваж буйгаа учирлаж хэлж байсан удаатай.
Түүний хувьд анхны уран бүтээл нь “Single ladies" киноны гол дүрд тоглож, продюсераар нь ажилласан бөгөөд уг уран бүтээлийнхээ хоёрдугаар ангийг хийхээр бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ.