Органик хүнсний тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлжээ.