01.02

2017 оны нэгдүгээр сарын монгол зурхайн хэмнэл


Эл сар билгийн тооллын төгс буянт шинэ зурхайн ёсны өвлийн илүү дунд сарын шинийн 3-наас өвлийн адаг сарын  шинийн 5 хүртэл үргэлжлэнэ. Эл сард билгийн хүчин төгсч, усан махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл нуугдаж, шар ус ба хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотогш нуугдаж, усны орон бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучилын дуун мэт зөөлөн удаан лугшна. Дэлүүгээ энхрийлэх цаг. Сарын сүүлийн  14 хоногт шороон махбода дэлгэрэхийн эрхээр шороон махбодын орон болсон дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшна. Элгээ энхрийлэх цаг. 5-ны өдрийн  12 цаг  36 минутад Бага хүйтэн болох, 20-ны  5 цаг  43 минутад Их хүйтэн болох улирал эхлэнэ. Бага хүйтэн. Хүйтэн уур амьсгал хуримталж удсаар хахир хүйтэн болох юм. Бага хүйтэн гэдэг нь уур амьсгал бас хахир хүйтний туйлд хүрээгүй гэснийг илтгэж байгаа юм. Наран шар замын 285 хэмд байх үе юм. Үүнийг бас өчүүхэн хүйтэн болох ч гэдэг.Хүйтний эрч ихэд нэмэгднэ. Байгалийн хэмнэл нь шаазгай үүрээ засч, гургуул дуугарч эхлэнэ. Энэ үед бод мал хээл хаях гэм буй тул хэвтэрийг дулаалж, бууцанд үнс тэргүүтнийг хийж аль болох дулаан, зөөлөн болгох ажлыг хийдэг уламжлалтай. Есийн тэнгэр уруу царайлна гэж малчин ардууд хэлэлцдэг.

Их хүйтэн. Уур амьсгал хүйтрээд туйлдаа хүрснийг хэлж байна. Наран шар замын 300 хэмд нэг жил дахь хамгийн хүйтэн улирал болох юм. Хүйтний эрч туйлдаа хүрч, малын хамар хөлдөж цус гардаг тул энэ үед малдаа давс долоолгодог уламжлалтай. Дөрвөн есийн үед таарах ба дөрвөн есд ган уур хага хөлдөнө гэж байдаг билээ.

Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

12 жилтний төөрөг өмнөх сар мэт ээ

Хулгана жилтэн. 1936 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.  1912, 1936 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1984, 1996 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1972 1960 оны эрчүүд болон 1924 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1960 эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.  Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 17, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Үхэр жилтэн. 1985 , 1913 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 1961 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1937 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1997, 1973  оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1997 оны эмэгтэйчүүд, 1961 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1901 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 10, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Бар жилтэн. 1974 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1998 оныхон болон 1986 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана 1914 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна 1926 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1962, 1950 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19, 23, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Туулай жилтэн. 1951, 1987 оны эмэгтэйчүүд, 1999 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1975 оны нийт хүмүүс болон 1999 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1939, 1951  оныхон болон 1987 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1927 оны эрчүүд болон 1963 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 12, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Луу жилтэн. 1976 оны эрчүүд ба 2000 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 2000 оны эрчүүд, 1976 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1952 оны эрчүүд болон 1940 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1988, 1916  оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1928 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1916 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 21, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Могой жилтэн. 1965, 1977 ны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 2001 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1977, 1941 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 2001 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1929 оны эрчүүд, 1917 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Морь жилтэн. 1990 оны эмэгтэйчүүд болон 1978, 1918 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1942 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1966 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1930 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1954 оны эмэгтэйчүүд болон 1918 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 15, 23, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Хонь жилтэн. 1931 оныхон болон 1979 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1955, 1979 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1943 оны эмэгтэйчүүд болон 1931 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1919, 1943 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 16, 24, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Бич жилтэн. 1920 оны эрчүүд эрхтэ санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1944, 1980 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1980, 1932 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1992, 1968 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1956 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13,  25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

Тахиа жилтэн. 1993 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1957 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1945 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1969, 1945 оны эмэгтэйчүүд, 1993 оны эрчүүд, 1981 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1921 оны эмэгтэйчүүд болон 1945 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 14, 18, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

Нохой жилтэн. 1946 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1982, 1934 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1922 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1994 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1958 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1970 оны эмэгтэйчүүд болон 1958 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 15, 27, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Гахай жилтэн. 1947 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1959 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1995 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1971 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1923 оны нийт хүмүүс 1935 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1959 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 8, 16, 20; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна  тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын 2, 8, 14, 20, 26-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 3, 9, 15, 21, 27-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 4, 10, 16, 22, 28-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 5, 11, 17, 23, 29-ний бар, туулай, могой, бич, нохой, гахай, 6, 12, 18, 24, 30-ны луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 1, 7, 13, 19, 25, 31-ний өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар  яваар одогсод 5, 13, 21, 29-нд зүүн урагш; 6, 14, 22, 30-нд баруун; 7, 15, 23, 31-нд баруун урагш; 8, 16, 24-нд зүүн хойш; 1, 9, 17, 25-нд зүүн; 2, 10, 18, 26-нд баруун хойш; 3, 11, 19, 27-нд хойш; 4, 12, 20, 28-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

Жилтэн, өдөр    8    27    31
Xулгана    1    3    3
Үхэр    5    2    2
Бар    7    1    1
Туулай    4    2    2
Луу    6    5    5
Могой    3    4    4
Морь    1    3    3
Хонь    5    2    2
Бич    7    1    1
Тахиа    4    2    2
Нохой    6    5    5
Гахай    3    4    4
Жилтэн, өдөр    12    15    19
Xулгана    8    9    9
Үхэр    11    8    8
Бар    10    11    11
Туулай    9    10    10
Луу    11    8    8
Могой    10    11    11
Морь    8    9    9
Хонь    8    9    9
Бич    11    8    8
Тахиа    10    11    11
Нохой    9    10    10
Гахай    11    8    8
Жилтэн, өдөр    10    17    28
Xулгана    12    13    13
Үхэр    15    14    14
Бар    12    15    15
Туулай    14    13    13
Луу    15    14    14
Могой    12    15    15
Морь    14    13    13
Хонь    12    15    15
Бич    14    13    13
Тахиа    15    14    14
Нохой    14    13    13
Гахай    12    15    15
Жилтэн, өдөр    2    4    11    25
Xулгана    16    16    16    16
Үхэр    16    16    16    16
Бар    16    16    16    16
Туулай    16    16    16    16
Луу    16    16    16    16
Могой    16    16    16    16
Морь    16    16    16    16
Хонь    16    16    16    16
Бич    16    16    16    16
Тахиа    16    16    16    16
Нохой    16    16    16    16
Гахай    16    16    16    16
Жилтэн, өдөр    9    14    23    30
Xулгана    17    18    17    17
Үхэр    19    20    19    19
Бар    21    17    21    21
Туулай    18    19    18    18
Луу    20    21    20    20
Могой    21    17    21    21
Морь    18    19    18    18
Хонь    18    19    18    18
Бич    20    21    20    20
Тахиа    17    18    17    17
Нохой    19    20    19    19
Гахай    21    17    21    21
Жилтэн, өдөр    7    16    29
Xулгана    22    23    22
Үхэр    24    22    24
Бар    23    24    23
Туулай    22    23    22
Луу    24    22    24
Могой    23    24    23
Морь    24    22    24
Хонь    23    24    23
Бич    22    23    22
Тахиа    24    22    24
Нохой    23    24    23
Гахай    22    23    22
Жилтэн, өдөр    3    6    20    21
Xулгана    25    26    25    25
Үхэр    26    25    26    26
Бар    25    26    25    25
Туулай    26    25    26    26
Луу    25    26    25    25
Могой    26    25    26    26
Морь    25    26    25    25
Хонь    26    25    26    26
Бич    25    26    25    25
Тахиа    25    26    25    25
Нохой    26    25    26    26
Гахай    25    26    25    25
Жилтэн, өдөр    5    18    26
Xулгана    27    28    27
Үхэр    28    27    28
Бар    27    28    27
Туулай    28    27    28
Луу    27    28    27
Могой    28    27    28
Морь    27    28    27
Хонь    28    27    28
Бич    27    28    27
Тахиа    28    27    28
Нохой    27    28    27
Гахай    28    27    28
Жилтэн, өдөр    1    13    22    24
Xулгана    29    30    29    30
Үхэр    30    29    30    29
Бар    29    30    29    30
Туулай    30    29    30    29
Луу    29    30    29    30
Могой    30    29    30    29
Морь    29    30    29    30
Хонь    30    29    30    29
Бич    29    30    29    30
Тахиа    30    29    30    29
Нохой    29    30    29    30
Гахай    30    29    30    29
Ажил үйлийн дугаар
1  Худалдаа арилжаа, бизнесийн үйлд сайн

2 Мөнгө хадгалуулахад сайн.

3 Эд агуурс авахад сайн.

4 Мөнгө зээлэхэд сайн.

5 Аялал жуулжлал хийхэд сайн.

6 Хүний нутагт суухаар явахад сайн.

7 Арвижуулах, дэлгэрүүлэх бүхэнд сайн.

8 Найз нөхөдтэйгээ хамтарч, элдэв үйлийг түргэн бүтээхэд сайн.

9 Цар ихтэй үйлийг эхлэхэд сайн.

10 Ном үзэх, бясалгал хийх, курс дамжаанд ороход сайн.

11 Өглөг хандив өргөхөд сайн.

12 Дээдсээс халамж хүсэхэд өлзийтэй.

13 Нүүдэл суудал хийх сайн.

14 Шинэ гэр байранд орох өлзийтэй.

15 Байшингийн суурь тавихад өлзийтэй.

16 Эмчид хандаж, эм засалд ээлтэй өдөр.

17 Гэрээ хэлцэл байгуулах, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн.

18 Хань, ижлээ сонгох, найр хурим хийхэд тохиромжтой.

19 Үс авахууулах, засуулахад сайн.

20 Хувцас эсгэх, чимэг зүүх, үнэт эдлэл авахад сайн.

21 Зочин хүлээн авахад сайн.

22 Ан гөрөө хийх, мал муулах өдөр.

23 Элдэв үйлд болгоомжтой хандах өдөр

24 Хүчлэн бүтээх үйлд сайн.

25 Өр нэхэх, өрөө барагдуулахад сайн.

26 Хэрүүл тэмцлээс зайлшхийгүүштэй өдөр

27 Архи, тамхи болон таарамжгүй идээнээс татгалзууштай өдөр.

28 Сэтгэл муутантай харьцахгүй байх өдөр.

29 Өргөдөл өргөх, гомдол гаргахад ээлтэй.

30 Ном уншуулж, засал хийлгэхэд сайн.

Ай сайн амгалан болтугай.