С.Жавхлан гишүүн утааны эсрэг “Ээ халаг” хэмээх дуу бичжээ.
Дуучин: Жаргалсайханы ЭНХБАЯР
Үг: МУГЖ Самандын ЖАВХЛАН
Ая: СТА Бадарчийн МАГСАРЖАВ
"ЭЭ ХАЛАГ"
Уушиг сагсаагаад байна
Утаанд хахаад байна
Ямар цагийн гай нь энэ вэ?
Яана даа хэдэн хүүхдүүд минь
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?
Зүрх минь зүсэгдээд байна
Зүүдний хар тамд бид л байна
Хэлэх үг олдохгүй юм
Хэдэн хүүхдүүд минь яана даа
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?
Элэг минь эмтрээд л байна
Эрлэг там гэдэг нь энэ үү?
Элбэрэл журам гэж алга л байна
Эвий олон минь яана даа яана
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?