01.02

Дуучин Ж.Энхбаяр - “Ээ халаг”

С.Жавхлан гишүүн утааны эсрэг “Ээ халаг” хэмээх дуу бичжээ.

Дуучин:  Жаргалсайханы ЭНХБАЯР 
Үг:  МУГЖ Самандын ЖАВХЛАН
Ая: СТА Бадарчийн МАГСАРЖАВ

"ЭЭ ХАЛАГ"

Уушиг сагсаагаад байна
Утаанд хахаад байна
Ямар цагийн гай нь энэ вэ?
Яана даа хэдэн хүүхдүүд минь 
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?

Зүрх минь зүсэгдээд байна
Зүүдний хар тамд бид л байна
Хэлэх үг олдохгүй юм
Хэдэн хүүхдүүд минь яана даа
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?

Элэг минь эмтрээд л байна
Эрлэг там гэдэг нь энэ үү? 
Элбэрэл журам гэж алга л байна
Эвий олон минь яана даа яана
Дахилт:
Ээ халаг ээ халаг
Энэ юу л болоод байна вэ?