Бидний сонгож авсан жишээ л энэ болохоос зөвхөн Номин гэлтгүй бусад сүлжээ дэлгүүрүүд баяр далимдуулан бараа, бүтээгдэхүүнийн үнээ огцом нэмсэн талаар иргэд санал шүүмжлэлээ хэлсээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл, манай улсад баярын сарууд эхлэхээр бараа бүтээгдэхүүнээ бараг л үнэгүй өгч байна, зад хямдрууллаа гэсэн рекламыг худалдаа эрхлэгч байгууллагууд цацаж эхэлдэг ч хэрэг дээрээ хямдарсан зүйл байдаггүй.


Хямдарсан бараа нь бодит байдал дээр хугацаа нь дөхсөн, сонголтгүй, хуучирсан, эсвэл үнийг нь өсгөөд тавьчихсан бараагаа хуучин үнэнд нь буулгаснаа зад хямдрал гэж тайлбарладаг.
Ингэж хямдрал нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч байгаа бизнес эрхлэгчдийг хянах хууль байдаг ч иргэд гомдол гаргадаггүй учраас тэдэнд шалгалт хийх эрх нь төрийн байгууллагад байдаггүй. Тэгэхээр иргэд ч өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалахаа мэддэг, бизнесийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ хуурдаггүй, хүндэтгэдэг, ёстой байх шаардлагатай талаар холбогдох албаны хүн учирлаж байна.
Г.Сар