Хар батга ихтэй, нүхжилттэй арьсанд зориулсан сойз ашиглан хар батганаас салах шилдэг арга.
Ашиглах зүйлс:
Зөөлөн үстэй сойз
Шүдний оо
Хүнсний сода
Бүлээн ус
Эдгээрийг ашиглан хэрхэн хар батганаас салах аргыг танилцуулъя.
Нүүрээ угаасныхаа дараа халуун бүлээн алчуураар жин тавьж хар батганы нүхнийг өргөсгөнө.
Цэвэрлэж, угаасан нүүрэндээ жигд түрхэнэ. Хар батгатай хэсэг дээрээ сайтар түрхэнэ.
Шүдний оо, хүнсний сода хольж түрхлэг бэлдэнэ.
Зөөлөн үстэй сойзоорой хар батгатай хэсэг дээрээ иллэг хийж бохирдлыг арилгана.
Ингээд нэг минутын дараа халуун алчуураар арчиж авна. Нүүрэнд арилахгүй үлдсэн хэсгийг бүлээн усаар угааж арилгана.
Доорх зүйлсийг анхаараарай.
Хар батгатай тухайн хэсэгт шарх байгаа эсэх
Хэрэглэх сойз нь зөөлөн үстэй, шинэ байх
Дахин сойзоо хэрэглэх тохиолдолд халуун усанд бохирдлыг арилгаж, цэвэрлэсэний дараа хэрэглэх
Иллэгээ хийхдээ аль болох арьсанд даралт бага үзүүлэхээр зөөлөн хийх хэрэгтэй.