01.04

Мөсөөр урласан морин хуураар фестивальд оролцоно


Мэргэжлийн морин хуур урлаач С.Баярсүрэн, хүү Б.Цолмонгийн хамт “Талын Монгол” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран мөсөөр морин хуур урласан байна. Тэд энэхүү бүтээлээрээ  энэ  сард Норвеги улсад болох олон улсын “Мөсөн урлалын фестиваль”-д оролцохоор төлөвлөжээ. Мөсөн хуураа хайлуулчихалгүй Норвеги орох нь уран бүтээлчдийн гол зорилго болоод байгаа бөгөөд фестивальд оролцохоор явахдаа тусгай зориулалтын хөргүүр ашиглах гэнэ.