01.05

Ирэх бямба гарагт дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Энэ сарын 7-нд буюу ирэх баямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал, Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг энэ сарын 7-ны амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.

Тиймээс энэ сарын 7-ны бямба гарагт бүх нийтээр ажиллах бөгөөд 0,5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй юм байна.

Т.Гэрэл