01.07

Эгч дүү Хадид хамтарсан зураг авалтад оролцов

Эгч дүү модель Жижи, Белла Хадид нар хоёр брэндийн хавар-зун 2017 сурталчилгаанд хамт оролцож, гол дүр гүйцэтгэжээ. Энэ долоо хоногийн эхээр "Fendi" загварын ордон эгч дүүсийн оролцсон шинэ сурталчилгааг дэлгэж, зураг авалтыг бүтээлч захирал Карл Лагерфельд өөрийн биеэр хариуцсан болохыг мэдэгдсэн. Тэгвэл  "Moschino" брэнд мөн адил Жижи болон Белла Хадид нарыг онцолсон хавар-зун улирлын сурталчилгаагаа танилцуулаад байна.