МОСКВА-БЭЭЖИНг ХОЛБОХ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛӨӨ ОХУ ТАНИЛЦУУЛСАН явдал Монголын эрх баригчдын гомдлыг төрүүллээ. Монгол Улсын төр энэ чиглэлд онцгой анхааран нутгаараа дайруулахыг хүсэн ажилласан ч "өөр улсыг тэжээхгүй, итгэхгүй байна" гэдэг байр суурийг Ерөнхийлөгч В.Путин ийнхүү илэрхийллээ. ОХУ-ын Москва хотоос БНХАУ-ын Бээжин хотыг хүртэлх 7000 км урт өндөр хурдны галт тэргийг Зүүн чиглэлийн хийн хоолой тавьсан замаар буюу Якут, Эрхүү, Хабаровскаар дамжин Владивостокоос Бээжин гэсэн чиглэлээр тавихаар болжээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриндаа хатуу үлдэж, уг төмөр замыг өөрийн нутгаар дайруулах нь эдийн засгийн болоод, аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзэж байгаа талаар ОРТ1 сувгаар мэдээллээ. Үнэхээр ч ОХУ-ын хувьд өндөр хурдны галт тэргийг өөрийн хэд хэдэн хотуудаар дайруулсан нь зардлын хувьд асар өндөр хэдий ч эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн таатай боломжийг бүс нутагтаа нээж өгч байгаа юм. Ийнхүү хоёр том гүрэн өөрсдийн ашиг сонирхлын дагуу гэрээгээ хийж, төсөл хөтөлбөрөө танилцууллаа. Манай улсын хувьд эдийн засгийн болоод улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн хөрш орнуудынхаа итгэлийг хүлээж чадахгүй байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.
Хөх толбо, босоо заяа, тэнгэрлэг Монгол 3 л үлдлээ...