Дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаал хүүгийн бичлэг цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл СТА, дуучин Э.Төрмандах таван настай А.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран уран бүтээл туурвихаар болжээ. Дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр тов зарлалаа. Уг тоглолтод бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй оролцож, ая дуугаа өргөх юм байна. Дашрамд дурдахад, А.Өсөх-Ирээдүйг олон нийт "хөөрхөн булдруу" хочоор нь андахгүй биз ээ.