04.28

Ц.Намуунаа анхны бие даасан ”One moment” цомгоо гаргажээ

Монголын рок попын цөөн охидын хамтлагийн төлөөлөл “Киви” хамтлагийнхан шинэ уран бүтээл хийгээгүй багагүй хугацаа өнгөрч байна. Хамтлагийн ахлагч нь хувийн амьдралаа төвхнүүлж, ээж болоод завгүй байгаатай ч холбоотой байж магад. Тэгвэл хамтлагийн дуучин Ц.Намуун ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тодруулбал, дуучин бүсгүй өөрийн анхны "One moment" цомгоо өлгийдөн авчээ. Цомгийн хэвлэлийн бага хурал энэ лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Чингис" зочид буудалд болох юм.

С.НАРАН