01.13

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож байна


Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн түүхтэй. 
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ. 
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна. 
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр 
 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр: 
09.00-10.30 цаг:       Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал 
гардуулах, дурсгалын зураг авахуулах  /Төрийн ордны Их танхим/ 
11.00-11.30 цаг:      Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис 
хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх 
11.30-12.00 цаг:      Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд 
зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/ 
11.40-11.50 цаг:     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, 
гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол  /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/ 
12.00-13.50 цаг:    Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх 
14.00 цаг:             Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан  /Монгол бөхийн өргөөнд/