01.13

Моуринью: Бид энэ өвөл зөвхөн худалдах болно

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуринью ойрын хоёр наймааны цонхны үеэр тэд ямар бодлого барих талаар ярьжээ. 
Тэрбээр “Энэ өвөл бид зөвхөн худалдах болно. Худалдан авалт хийхгүй. Энэ бол миний бодол шүү. Бид наймааны зах зээлийг зун давшлах болно. Ингэхийн тулд мөнгө цуглуулах хэрэгтэй. Өнгөрсөн жил бид өндөр зэрэглэлийн дөрвөн тоглогчийг авсан. Тэд ч бидэнд ач тусаа өгсөн” хэмээн ярьжээ.