02.16

Говь-Алтайн МАН-ын дарга нарын танхайрсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж, намын хорооны дэд дарга В.Сүррагчаа нар эрх мэдэл, намын хорооны даргын суудлын төлөө хуучин удирдлагуудыг нь зодож, танхайрсан хэрэг гарсан. Энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. 2013 оны дахин сонгуулиас өмнө МАН-ыг эрх барьж байх үед В.Рэнцэндорж нь тус аймгийн сонгуулийн хорооны дарга байсан бол В.Сүррагчаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Энэ үедээ тэд АН болон МАХН-ынхантай хуйвалдаж, МАН-ыг анх удаа Говь-Алтай аймгийн сонгуульд ялагдахад хүргэсэн юм байна. Ингэж эрх мэдэл, даргын суудлын төлөө улайрч, танхайрсан В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан тул Эрүүгийн тухай хуулийн 181.1.2 болон 181.1.5-дахь зүйл ангиар 3-5 жилийн ял төлөвлөн, шүүхэд шилжүүлжээ.