01.13

Нугараач Гануух

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг буюу Гануух өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд  авьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн. Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг  2010 онд төгссөн тэрбээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ. 
Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм. 
Тэгвэл авьяаслаг жүжигчин бүсгүй багадаа уран нугаралтаар хичээллэж байжээ. Тэрбээр өөрийн нугарч буй энэхүү зургаа "Бараг 20 жилийн өмнө байх аа. Б.Сэрчмаа багштайгаа уран нугаралтаар хичээллэж эхэлж байсан үе. Нугарч байгаа зурагнаас маань надад нэг ч байдаггүй. Анх удаа ийм хөөрхөн зурагтай боллоо" хэмээн ихэд баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.