Холливуд тэр чигээрээ Женнифер Лопес, рэппер Дрэйк нарын янаг амрагийн шинэ харилцааг ярилцаж байна. Энэ хоёр хамтдаа авахуулсан гэрэл зургаа нийгмийн сүлжээнд байршуулснаар өөрсдийн харилцааг албан бусаар нотолсон билээ. Тэгвэл тун саяхан Дрэйк хайртай бүсгүйдээ 100 мянган долларын үнэтэй "Tiffany&Co" брэндийн алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэсэн гэнэ. Долоо хоногийн өмнө Женнифер бүсгүй энэ алтан зүүлтээ зүүж олны өмнө гарсан аж.