04.28

Индонезийн цаазын ялыг эсэргүүцжээ

Франц, Австрали улсын эрх баригчид өөрсдийнх нь гурван иргэнд ялын дээд хэмжээ ногдуулсан Инднезийн шийдвэрийг буруутгаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлээс өмнө Австалийн албаны хүмүүс тус улсын хар тамхи тээвэрлэж, авилга хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж буй хоёр иргэнд ногдуулсан цаазын ялыг цуцлах хүсэлтийг Индонезид тавьж байсан билээ. Эндрью Чан, Мьюран Сукумаран нар нь дээрх хэрэгт 2006 онд буруутгагдсан юм. Дээрх хоёр иргэнээс гадна гадаадын 8, Индонезийн бас нэг иргэн мөн шүүхээс ялын дээд хэмжээ авсан байна. Одоогоор Францын иргэн өөрт оноосон ялын эсрэг давж заалдсаар байгаа аж. Индонезийн хуулийн дагуу, шүүхээс ялын тогтоолыг 72 цагийн дотор гүйцэтгэдэг журамтай юм байна. Тэгэхээр дээрх ялын тогтоолуудыг Мягмар гаригийн өглөө гүйцэтгэх болж байгаа юм.