01.16

“Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжгийг тоглоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид нэгдүгээр сарын 28, 29-нд В.Катаевын “Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Харин дөрвөн удаа тоглох тоглолтын орлогыг “Ээж ээ, намайг авраач!” утааны эсрэг аянд зориулахаар болжээ. Тус аянг Үндэсний контент үйлдвэрлэгч “Аргун трейд” ХХК-ийн хамт олон санаачилсан бөгөөд нэг ой найман сартай А.Маргад охин, долоон сартай Я.Хүслэн хүүгийн эмчилгээнд шаардлагатай 80 сая төгрөгийн хандивын сан бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй асуудлуудтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байгаа аянд байгууллагууд нэгдээд эхэлсэн байна. Урлагийн байгууллагаас Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид нэгдэж, “Долоон дэлбээт цэцэг” жүжгийнхээ орлогыг ийнхүү хандивлахаар болжээ.