01.17

”Барса” Костаг сонирхов


Испанийн "Барселона" болон "Атлетико" багууд "Челси"-гийн довтлогч Диего Костаг энэ зун багтаа элсүүлэх оролдлогыг хийхээр болсон сурагтай. 28 настай довтлогчийн багийнхаа ахлах дасгалжуулагч Антонио Контетэй таарамжгүй харьцаатай болсныг нь Испанийн багууд ашиглах санаатай байгаа аж. "Барса"-гийн төлөөлөгчид Костагийн бие төлөөлөгчтэй холбогдоод амжсан бол "Атлетико" энэ зун "Манчестер Юнайтед"-ыг зорих сонирхолтой байгаа Антуан Гризманныхаа оронд багийнхаа хуучин довтлогчийг эргүүлэн авахыг зорьж байгаа гэнэ.