01.17

Архинд хордож нас барсан иргэдийн 1 нь орцны жижүүр, 4 нь шил, лааз түүдэг хүмүүс байжээ


Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон 5 хүн нас барсан. Талийгаачдын архи уусан гэгдэх газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэсэн “Найрсаг” архины шил болон цэвэрлэгч шингэн "Гайхмаараа”-ийн сав олдсон гэдгийг эх сурвалж мэдээлээд байгаа. Тиймээс нас барсан хүмүүсийг “Найрсаг” гэх архинаас хордсон байх магадлал өндөртэй гэж хуулийнхан шалгаж байгаа юм. Нас барсан хүмүүсийн нэг нь орцны жижүүр байсан бөгөөд үлдсэн хүмүүс нь шил, лааз түүдэг иргэд байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
 Н.Гэрэл