02.16

Дуучин Нара бүсгүйчүүдэд үсээ буржийлгах зөвлөгөө өгөв

Дуучин Нара бүсгүйчүүдэд гэрийн нөхцөлд үсээ хэрхэн ороох талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Бүсгүйчүүд маань энэ бичлэгийг үзээд үсчин ажиллаагүй үед үсээ ороохыг сурч авбал миний ийнхүү бичлэг хийж байгаагийн зорилго биелэх юм” гэсэн юм. Түүний зөвлөгөөг фэнүүд нь талархан хүлээж авсан бөгөөд хэрэгжүүлнэ гэцгээж байв. Нара өөрийн бичлэгээ “Гэрийн нөхцөлд үсээ хөвсийлгөж ороох бичлэг хоёрдугаар хэсэг нь. Дундуур эгч санамсаргүй орж ирээд эгчтэйгээ муухай харьцчихлаа уучлаарай” гэсэн тайлбартайгаар цахим хуудаснаа нийтэлсэн юм.

П.ТУУЛ