Солонгосын алдарт жүжигчид таван жилийн турш үерхсэний эцэст өчигдөр хуримаа хийжээ. Тодруулбал, Солонгосын алдарт хосууд болох дуучин жүжигчин Рэйн, жүжигчин Ким Тэхи нар өчигдөр Сөүл хотод байрлах нэгэн Католик сүмд гэр бүл, найз нөхдийн хүрээнд хэвлэлийнхнээс хаалттайгаар нам гүм хуримласан байна. Тэд 2012 оны намраас албан ёсоор болзож эхэлсэн байдаг.