Дуучин Х.Мөнгөнцэцэг сүүлийн үед "мөөм" гэх тодотголтой байгаад билээ. Тэрбээр энэ тодотголынхоо тухайд "Зориуд ингэж хувцасладаггүй. Клипний ард ажилладаг хүмүүсийн л санаа гэх үү дээ. Түүнээс биш би монгол дээлээ өмсөх дуртай, эгэл жирийн л малчны хотноос төрсөн залуу уран бүтээлч. Цаашид байнга ийм дүр төрх гаргахгүй байх аа. Бүх л уран бүтээлдээ нэг төрлийн дүр төрх гаргаад байвал утгагүй" хэмээн ярьжээ.