Дуучин Селена Гомес, The Weeknd-тэй болзох болсон. Тэдний тэврэлдэж, үнсэлцэж байгаа зураг цахим сүлжээнд тарсан юм. Харин энэ мэдээлэл гарсны дараа Селенагийн экс Жастин Бибер ихэд эгдүүцсэн бололтой. Тэрбээр Гомес, дуучин залуу хоёрын хооронд ямар ч хайр дурлал байхгүй, тэдний харьцаа бол цэвэр пи-арын шинжтэй үйлдэл хэмээн үзжээ. Бибер мөн Селена түүнтэй хамтарч дуу бичүүлэхийн тулд The Weeknd-ийг ашиглаж байна гэсэн байна.