Дуучин Ану хуримын бэлтгэлээ хийж эхэлсэн бололтой. Учир нь тэрбээр хуримын даашинзтай зургаа "Coming soon" гэсэн тайлбартайгаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Түүнчлэн “Ханьдаа баярлалаа маш гоё бэлэг байлаа. Монголын минь бүх хосууд ариун хайраар бялхаж явах болтугай” хэмээн бичжээ. Түүний фенүүд дуучин бүсгүйг тун удахгүй хуримаа хийхээр бэлтгэлдээ орсон байна гэж ойлгон, аз жаргал хүсч эхэлжээ. Ямартай ч дуучин бүсгүй хуримын зараа удахгүй дуулгах бололтой.
П.ТУУЛ