01.21

Хямдрал+Бонус


Нөхөн сэргээх арьс гоо заслын “Royal De beauty” эмнэлэг үүд хаалгаа нээгээ удаагүй байгаа билээ. Гэсэн хэдий ч өдгөө хэдийнэ охид, бүсгүйчүүдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээтэй, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж чаджээ. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэгчлэн охид бүсгүйчүүдийн үргэлж сайхан харагдахыг хүсдэг. Гэтэл санаснаар болохгүй байх тохиолдол элбэг. Учир нь батгашилт, үрчлээс, нөсөө толбо гээд л олон асуудал бий.


Дээрх асуудлууд үүсэхэд охид бүсгүйчүүд нэгнээсээ дамжсан ам яриа, интернэтийн зөвлөгөө зэргийг үндэслэн дур мэдэн арьсаа “эмчлэх” гэж оролдсоноор бүр ч дордуулчихдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нөхөн сэргээх, арьс гоо заслын “Royal De beauty” эмнэлэг нь таны арьсыг үнэ төлбөргүй оношлоод зогсохгүй өөрийн тань арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг. Мөн эмчилгээний дараа гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах талаар яг тухайн хүнд нь тохирсон зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой.


Мэдээж арьсныхаа төрлийг мэдэж байх нь арьс арчилгаандаа хэрхэн зөв бүтээгдэхүүнийг сонгож авах, арьсны төрөл бүрт юу хэрэгтэй вэ гэдгийг мэдэх олон давуу талтай. Таны ямар арьстай байх чинь төрөлхөөсөө бий болдог ч арьсны төрөл, эрүүл байх эсэх нь таны юу идэж, өөртөө хэр анхаарахаас чинь хамааран өөрчлөгдөж болдог билээ.


Тэгвэл “Royal De beauty” эмнэлгийнхэн охид, бүсгүйчүүддээ зориулж олон үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ https://www.facebook.com/Royaldebeauty/ “Фэйсбүүк” хуудсаар дамжуулан олон төрлийн уралдаан зарладаг юм билээ. Энэхүү уралдаанд хамгийн дээд тал нь 1 сая төгрөгийн үйлчилгээний эрх ч багтах нь бий. Тэгвэл тус эмнэлгийнхэн энэ удаа хэрэглэгчдэдээ зориулсан нэгэн бэлгээ задаллаа.

 


Тодруулбал, тус эмнэлгийн хамт олон 2017 оны нэгдүгээр сарыг дуустал бүх үйлчилгээндээ 10-40 хувийн хямдрал зарлажээ. Зөвхөн хямдрал зарлаад зогсохгүй хийлгэсэн үйлчилгээ бүрт нэмэлт 1 үйлчилгээг бонус болгож байгаа юм. Энэхүү бэлгийн зах зухаас нь задалбал, PRP 125'000 төгрөг болж хямдарчээ. Харин шингэн лифтинг 420'000+PRP, МТS 120'000, Cinderella 95'000, Filler 380'000+ Cindrella гэх мэтээр хямдрал+бонус үргэлжлэх юм. Охид бүсгүйчүүд энэхүү хямдрал+бонусыг эдлэхийн тулд “Royal De beauty” эмнэлгийг зориход л хангалттай.
Тус эмнэлэг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд салбартай.

Төв салбар, Улаанбаатар хот:  25 дугаар  эмийн сангаас өргөө кино театр руу өгсөх замын дунд гэрлэн дохионы зүүн гар талд “Royal De beauty” эмнэлэг.
Утас: 77091177 86893050
Эрдэнэт хот: “Номин” телевизийн өөдөөс харсан 5-23 байр
Утас: 77361177 99283149
Дархан хот: Шинэ хороолол 15 байр
Утас: 77371177 94081108