01.21

Өвөрмонгол залуугийн гэр бүл Цэцэгээ эмээд таван ханатай гэр бэлэглэв

Жүжигчин Зулаа, өвөрмонголчууд болон найзуудынхаа хамтаар сайн үйлсийн аянд нэгдсэн билээ. Энэ талаар Ц.Сувд-Эрдэнэ анх цахим хуудаснаа пост бичиж олон сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдсэн байна. Тэгвэл Цэцэгээ эмээгийн гэр бүлд Эрээн хотод амьдардаг Өвөрмонголын иргэн Алтансүх, түүний гэргий Батхишиг нар иж бүрэн тавилгатай таван ханатай гэр бэлэглэжээ. Ийнхүү залуус Цэцэгээ эмээгийн будаг нь ханхалсан таван ханатай гэрийг барьж, тэднийг шинэ гэрт авчирсан байна. Энэ талаар жүжигчин Зулаа "Анхны санаачилгыг гаргасан Сувдаа болон түүнээс хөвөрсөн сайхан сэтгэлийг түгээн хэрэгжүүлэхэд таньдаг болон таньдаггүй олон хүн тус болж, сайхан буянтай үйл хамтдаа хийлээ. Та бүхэнд талархаж байна. Өвөрмонголчуудыг уриалан санаачилсан найз Aлтансүх, эхнэр Батхишиг нартаа цэцэгээ эмээгийн өмнөөс болон нийт монголчуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье, мундаг залуус" хэмээн бичжээ.