Монголын жюү жицү бөхийн УАШТ боллоо. Улмаар эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг-д өрсөлдсөн "Тв коктейл" хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал эхний тойрогт “Аврагч” клубийн тамирчин А.Баярсайханыг ялсан юм. Тэрбээр УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд дараагийн тойрогт “Гаруда” клубийн З.Төгөлдөрт дийлдсэн юм. Ингэснээр жүжигчин Өөскө хүрэл медалийн төлөө "Гаруда" клубийн Ж.Алтантулгатай барилдаж хүрэл медаль хүртэж, шаггүй тамирчин гэдгээ гэдгээ баталлаа.