01.24

Э.Амартүвшин: Агуу удирдаач Нелло Сантитай дуулах хувь тохиолоо


Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло” театртай байгуулсан гэрээний дагуу эхний тоглолтдоо оролцжээ. Тэрбээр тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд хүүхдүүдэд зориулсан тоглолтод мөн оролцох юм.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амьдралд минь тохиох бас нэгэн гайхалтай үдэш байлаа. Напеоли хотын алдарт “Сан Карло” дуурийн театрт “Реголетто” дуурийн эхний тоглолтдоо амжилттай дууллаа. Маш том даваа байлаа. Агуу удирдаач Нелло Сантитай дуулах хувь тохиолоо. Гайхалтай үдэш байв. Хамтран дуулсан гайхамшигтай дуучдадаа баярлалаа” хэмээн бичжээ.