“Манчестер Юнайтэд” багийн довтлогч Уэйн Рүүни Английн хөлбөмбөгт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Хөлбөмбөгийн сэтгүүлчдийн холбооноос (FWA) нэр хүндтэй шагнал авсаныхаа дараа энэ зун багаа солих бодолгүй байгаа гэдгээ мэдэгджээ.
Рүүни “Би багтаа үнэнч хүн. Энд би маш удаан хугацааны туршид тоглож байгаа. Гэхдээ хөлбөмбөг гэдэг бол юу ч болж мэддэг спортын төрөл. Би талбай дээр аль болох удаан хугацаанд гарч тоглохыг хүсдэг. Одоогоор би дуртай байрлалдаа, боломжийн нөхцөл байдалд тоглож буй. Багтайгаа байгуулсан гэрээ ёсоор бол надад дахиад нэг жилийн хугацаа бий. Түүний дараагаар юу болохыг харцгаая” хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn