01.25

“La La Land” кино ”Оскар”-т 14 номнацид нэр дэвшлээ


АНУ-ын Лос Анжелес хотноо ирэх сарын 26-ны өдөр 89 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах билээ. "Оскар-ын төлөө ямар уран бүтээлчид нэр дэвшиж буйг зохион байгуулагчид эхнээс нь танилцуулж эхэлсэн билээ. Тэгвэл Холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг, Эмма Стоун нарын гол  дүрд нь тоглосон “La La Land” уран сайхны кино  "Оскар"-ын 14 номнацид нэр дэвшсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. 
Тус бүтээлийг хамгийн багадаа таван номнаци буюу “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг дуу” номнацид ялалт байгуулах боломжтой хэмээн кино шүүмжлэгчид үзэж байна.