Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг энэ сарын 27,28-нд тоглох гэж байна. Тэгвэл тус жүжгийн гол дүрийн жүжигчин МУСТА Ц.Баясгалан "Хүн мэдэхгүй, чадахгүй юмнаасаа маш их айдаг. Маш их судалгаа хийсэн учраас ер айж, сандраагүй. Харин бүх юм бэлэн болчихсон байсан учраас үзэгчидтэйгээ хуваалцах гэж маш их яарч байсан шүү. Эрчүүд гэр бүлийн хамт маш их үзээсэй. Үзчихээд эхнэрийгээ хайрлах сэтгэл нь улам бүр бадраад гараасай гэж л хүсч байсан даа" хэмээн уриалсан байна. Ямартай ч эрчүүд энэ жүжигт нэг удаа саатахад буруудахгүй л болов уу.